БАЯН-ӨЛГИЙ: Өв соёлыг сурталчлах өдөрлөг болж байна

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-26 15:12:42

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Хөгжимт драмын театр, Төв номын сан, Музей, сумдын Соёлын төвүүд, Аялал жуулчлалын холбоо хамтран "Өв соёлоо дээдэлье" өдөрлөгийг өнөөдөр Өлгий хотын төв талбайд зохион байгуулж байна.