ТӨВ: Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зайг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-27 15:12:18

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-г Зуунмод суманд байгууллаа.

 

Энэхүү “аюулгүй орон зай” нь охид, эмэгтэйчүүдийн нийгэм сэтгэлзүйн зөвлөгөө авах, эрхээ эдлэх аюулгүй орчин байхад чиглэнэ.

 

Орон нутгийн удирдлагуудын үүрэг амлалт болон урт хугацааны тогтвортой байдлыг харгалзаж НҮБ-ын Хүн амын сан найман аймагт “аюулгүй орон зай” байгуулахаар сонгосон. Үүний нэг болох Төв аймагт шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын нэг өрөөг тохижууллаа.

 

Найман байршилд аюулгүй орон зайг нээж, үйл ажиллагаа нь жигдэрснээр цаашид шаардлагатай байршлуудад нэмж байгуулахад хэрэгцээтэй туршлага, нотолгоо бий болох юм.

 


Холбоотой мэдээ