ДОРНОД: 11-р сургууль хүүхдийн автобустай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-30 12:09:23

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 1-р багт байрладаг 11 дүгээр сургууль хүүхдийн автобустай боллоо. Тус сургууль нь аймгийн төвийн алслагдсан 1, 5 дугаар багийн сурагчдыг хамран сургадаг. Нутаг дэвсгэрийн хувьд таруу, алслагдсан байршлаас шалтгаалж, 2-4 км зайнаас алхаж хичээлдээ ирдэг сурагчид олон байдаг.

 

Иймээс сурагчдын суралцах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх үүднээс энэ оны орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн сургуулийн автобусыг нийлүүлж, энэ амралтын өдөр сургуульд хүлээлгэн өглөө.

 

Сурагчдын автобустай болсноор хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүд сургууль руугаа тохь тухтай, дулаахан автобусаар зорчих боломж бүрдэж байна.

 

Өнгөрсөн жилүүдэд сурагчдын сурах орчныг сайжруулах чиглэлээр тус сургуулийн спорт заалны шал, коридор, гадна пасадны засварууд, камержуулалт зэрэгт хөрөнгө оруулалт хийсэн байна.

Холбоотой мэдээ