ТӨВ: “Гэр бүлийн баяр хөөр” сургалтад 487 эцэг эх, асран хамгаалагч оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Төв" орон нутгийн хөтөлбөрөөс 2024 оны 9 дүгээр
сарын 18-27-ны өдрүүдэд "Гэр бүлийн баяр хөөр-Хамтын аялал" сургалтыг
зохион байгууллаа. Сургалтад
Зуунмод сумын 6 баг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 487 эцэг эх, асран
хамгаалагч, насанд хүрэгч оролцжээ.
"Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих" жилийн хүрээнд залуу гэр бүлд бат бэх харилцааг бэхжүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөө тэдний хэрэгцээнд тулгуурлан, аюулгүй таатай орчин бүрдүүлэх зорилготой юм.
Сургалтыг нийт 4 үе шатаар зохион байгуулсан юм. Тухайлбал, Өнгөрснөө бодож үзэх эхний үе, одоогоо таньж мэдэх, ирээдүйгээ харах, мөрөөдлөө биелүүлэх үе шатууд байв.
Сургалтад оролцогчдоос сэтгэгдлийг тодруулахад, Гэр бүлдээ зориулах, өөрийнхөө төлөө хийж болох зүйлс, боломжууд гээд бүгдийг эргэцүүлэн бодох боломжийг олгосон үр дүнтэй сургалт болсон талаар хэлж байв.
"Гэр бүлийн баяр хөөр" сургалтыг 2022 онд анх зохион байгуулж байсан бөгөөд тус онд 35 багш оролцож байжээ.