СЭЛЭНГЭ: Олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион
байгуулсан жюү жицүгийн олон улсын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын
тамирчин О.Отгончимэг алтан медаль хүртсэн байна.
Монгол
Улс, ОХУ, Тайланд, Узбекистан, БНСУ, Австри зэрэг 6 орны нийт 460 гаруй
тамирчин оролцсон уг тэмцээний охидын -70 кг жингийн цагаан бүсний ангилалд тэрбээр
алтан медаль хүртжээ.
Мөн тэмцээний
охидын 48 кг-ын саарал бүсний ангилалд Мандал сумын Хэрх тосгоны
сургуулийн сурагч Б.Хулан, охидын 52 кг жинд саарал бүсний ангилалд Мандал 3-р
сургуулийн тамирчин О.Мөнх-Учрал нар тус тус мөнгөн медаль хүртсэн амжилттай
иржээ.