Хүнс, ноолуурын компаниуд шилдгээр шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1. /МОНЦАМЭ/. Жил бүрийн намар
зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2024” олон улсын үзэсгэлэн яармаг өнгөрсөн
7 хоногт “Мишээл Экспо” төвд болж шилдгүүдээ шалгаруулав.
49 дэх удаагийн “Улаанбаатар
Түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-при цом, хүндэт
өргөмжлөлийг “Очир дагинас” компани олон улсын стандартад нийцсэн
бүтээгдэхүүнээрээ хүртэв. Тус компани ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн хүнсний
салбартаа бусдыгаа манлайлан, улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулан
ажиллаж байгааг үнэлжээ. Үзэсгэлэн яармагт:
- “Төгс уураг” компанийн “Төгс био” нэрийн,
хөлдөөж, хатаасан тараг дэвшилтэт технологитой бүтээгдэхүүнээр,
- “Хустайн бяслаг” компанийн
“Гоуда” бяслаг онцлох шинэ бүтээгдэхүүнээр,
- “Эм Жи кашмер групп”-ийн
хүүхдийн, ноолууран бүтээгдэхүүн импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр,
- Экспортыг шилдэг
бүтээгдэхүүнээр “ПАШМИНА” ХХК-ийн “Гуаур” ноолууран брэнд
- “Матуми Сфиэр” ХХК дэвшилтэт
технологи, инновац шингээсэн бүтээгдэхүүнээрээ,
- “Гурван сор” компани хэрэглэгчдийг
таашаалд нийцсэн бүүтээгдэхүүнээр.
- “Сүү” ХК-ийн “HI FIT”
пробиотик иогурт хүнсний шинэ бүтээгдэхүүнээр тус тус шалгарч үзэсгэлэнгийн хүндэт
өргөмжлөл хүртэв.
Есдүгээр сарын 26-29-нд болсон “Улаанбаатар Түншлэл-2024” олон улсын үзэсгэлэн яармагт ОХУ, Беларусь, БНХАУ, БНСУ зэрэг орны 50 гаруй компанийн төлөөлөл, дотоодын 40 гаруй үйлдвэрлэгч оролцож, төрөл бүрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэн, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаа, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулав.