ДУНДГОВЬ: Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 44 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 44 хувийг эмэгтэйчүүд,
46 хувийг 40 хүртэл насны залуучууд эзэлж байна. Нэр дэвшигчдийн дундаж наслалт
43 байна.
Тус аймгийн Сонгуулийн
хорооны мэдээлснээр орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-ын 25 мандатын төлөө
Ардчилсан намын 25, Монгол ардын намын 25 хүн нэр дэвшиж байна.
Харин 15 сумын ИТХ-ын
291 мандатын төлөө Ардчилсан намаас 291, Монгол ардын намаас 291, бие дааж 13,
нийт 595 хүн нэр дэвшжээ.
Сонгуульд 30 462
сонгогч саналаа өгөх ба 15 сумын сонгуулийн хороонд 77 төрийн албан хаагч
ажиллаж байна.