ХОВД: Дархны хөөргийг гоёл чимэглэл урлахад ашиглаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-02 15:58:40

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейд хадгалж буй онцлох үзмэрийн нэг бол дархны хөөрөг. Хөөрөг нь навчин хэлбэртэй. Модон дээр үндэсний хээ угалз товойлгон сийлсэн ба хошууг нь төмрөөр бөгжилжээ. Хос модны хооронд ямааны арьс бэхлэн, гууль болон төмөр хадаасаар хадсан. Нэг талын мод нь голдоо нүхтэй. Өргөн нь 20 см бол өндөр нь 43 см юм. Тус үзмэрийг Мөст сумын иргэн, уран дархан Н.Гомбо хийсэн бөгөөд 1970 оны үед музейд өгчээ.


Уг дархны хөөргийг гоёл чимэглэл урлахад ашиглаж байжээ. Ташрамд, Ховд аймгийн Музейд одоогоор 3000 гаруй ховор үзмэр хадгалж, олон нийтийн хүртээл болгож байна.


Холбоотой мэдээ