ДОРНОД: Халх гол суманд 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-03 12:07:42

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ сарын 2-ны өдөр Халх гол сумын Ялалт, Цогтсүмбэр багийн иргэдтэй уулзсан байна.

 

Өнгөрсөн 2020-2024 онд тус суманд улс, аймгийн төсвийн 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дараах төслийг хэрэгжүүлжээ. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ: 7,215,765.1 төгрөг.

 

2019-2020 онд

Спорт заалны барилга /Халхгол сум, Ялалт баг/

Инженерийн шугам сүлжээ


2020 онд

-Нийтийн орон сууцны барилгын дээврийн засвар /Хэрлэн сумын 6-р багт-2, 7 дугаар багт 3, 9 дүгээр багт 4, 11 дүгээр багт 1, Халхгол суманд 4/

-Бог мал угаах ванн шинээр барих /Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо тус бүрт 1 ширхэг, Халхгол суманд 2 ширхэг/

-Малчдын сургалт, мэдээллийн төв тохижуулахад шаардлагатай тоног, төхөөрөмж /Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр/

-Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн ажлын байр шинээр барих /Халхгол сум/

-Өвс тэжээлийн агуулах саравч шинээр барих /Халхгол сум, 1 ширхэг/

-Нисэх онгоцны буудал барих /Баяндун, Халхгол сум/

 

2021 онд

-Орон нутгийн өмчийн газар, Халхгол, Баянтүмэн, Чойбалсан сумдын ЗДТГ-ын автомашин засвар парк шинэчлэл,

-Нийтийн орон сууцны барилгын дээврийн засвар,

-Хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай нэмж байгуулах /аймгийн төвд болон сумдад/ багц3-Хэрлэн сумын 1-р баг болон Халхгол сум

 

2021 онд

Ялалт музейг төвлөрсөн шугам сүлжээнд холбох

Буйр нуурын эрэг дагуу ЦДАШ, дэд станц шинээр барих,

 

2022 онд

-Ялалт хөшөө, хээрийн үзүүлэг, Г.К.Жуковын командын байр, Ялалт музейн тохижилтын ажлын зураг төсөв хийх,

-Халхгол сумын нисэх онгоцны буудал барих ажлын зураг, төсвийг шинэчлэх,

-Нийтийн орон сууцны барилгын дээврийн засвар /Хэрлэн, Халхгол сум/ багц1

-Буйр нуурын эрэг дагуу ундны усны худаг гаргах,

 

2023-2024 онд

-Хамар давааны авто зам, замын байгууламжийн засвар

-Багийн хөгжил, иргэдийн ая тухтай амьдрал

 

2023 онд

-Аяллын маршрутыг стандартын тэмдэг, тэмдэглэгээтэй болгох ажлыг зохион байгуулах,

-Гүний худгийн цооног гаргах,

-Гүний худгийн цэвэршүүлэх тоног төхөөрөмж (Халхгол сум, Буйр нуур)

 

2024 онд

-"Онцгой байдлын үед хэрэглэх хадлан, өвс тэжээлийн агуулах барих" АДАПТ төсөл- 70%, аймаг-15%, Дашбалбар, Халхгол сумд-15%)

-Төрийн тусгай чиг үүргийн болон төрийн байгууллагын албан хэрэгцээнд авто машин багц1 Пургон автомашин Сүмбэрийн 0198-р анги

-Орон нутагт үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлж малын үүлдэр омгийг нэмэгдүүлэн цөм сүрэг бүрдүүлэх ажлын зардал (АДАПТ төсөл- 70%, аймаг-30%) багц1 Бод мал

-Орон нутагт үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлж малын үүлдэр омгийг нэмэгдүүлэн цөм сүрэг бүрдүүлэх ажлуудыг тус тус хийж байгааг иргэдэд мэдээллээ.

Холбоотой мэдээ