Брокерууд уул уурхайн биржийн арилжаанд оролцох боломжгүй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-03 16:37:28

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлтийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.


Тус хорооны өнгөрсөн сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолоор энэхүү журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Холбоотой мэдээ