СЭЛЭНГЭ: Гамшиг, ослын дуудлага буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын
Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр
ангийн түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байна.
Ойгоо угтаж
тус ангиас алба хаагчдынхаа
нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс олон талт
ажлыг зохион байгуулжээ.
Тухайлбал, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, хүүхэд багачуудад гамшиг, ослоос
урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгох
сургалт, дадлагыг зохион байгуулсан байна.
Ингэснээр
тохиолдож байгаа гамшиг, ослын дуудлага буурсан үзүүлэлттэй байгааг ангийн
удирдлагаас онцоллоо.
Түүнчлэн
ангийн алба хаагчид он гарсаар 29 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар
үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ ажлын хүрээнд 11 төрлийн ажил үйлчилгээг гүйцэтгэжээ.
Сум,
орон нутгийн онцлогоос шалтгаалан ойн болон обьектын түймэр, үер, төөрсөн
сураггүй болсон, хүн мал, амьтны гоц халдварт өвчний дуудлага зонхилдог байна.