Месси, Суарес нар MLS-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналын төлөө өрсөлдөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны аравдугаар сарын 8 /RIA Novosti/. “Интер Майами” багийн тоглогчид болох Лионель Месси, Луис Суарес нар Хойд Америкийн хөл бөмбөгийн ерөнхий лигийн (MLS) ээлжит улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад багтлаа гэж лигийн цахим хуудсанд мэдээлжээ.
Месси, Суарес нар уг шагналд нэр дэвшсэн 34 тоглогчийн жагсаалтад багтжээ. Санал хураалт аравдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх юм. Суарес MLS-ийн улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналд нэр дэвшигчдын жагсаалтад багтсан байна.
Месси өнгөрсөн улиралд MVP шагналд нэр дэвшсэн боловч сүүлийн гуравт үлдэж чадаагүй юм.
Өдгөө 37 настай Месси лигийн аварга шалгаруулах тэмцээний 18 тоглолтод 17 гоол оруулж, 15 удаа оновчтой дамжуулсан байна. Харин 37 настай Суарес 26 тоглолтод оролцож 18 гоол оруулж, 7 удаа оновчтой дамжуулалт өгчээ.