Орон нутгийн хурлын сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалттай харьцуулбал Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 2 цагаар богино тул санал авах байранд эртлэн очихыг Сонгуулийн ерөнхий хорооноос анхааруулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг өнгөрөгч зургаадугаар
сарын 28-нд 07:00-22:00 цагийн хооронд зохион байгуулсан. Орон нутгийн хурлын
сонгуулийн санал хураалт энэ сарын 11-ний 7 цагт эхэлж, 20 цагт өндөрлөх юм.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлыг санал
авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна. Зөөврийн хайрцгаар иргэдийн
саналыг авахдаа өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын
тодорхойлолтыг үндэслэдэг.