БУЛГАН: “Анхдагчдын өлгий” сонсдог ном бүтээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-10-09 20:57:13

Булган, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Анхдагчдын өлгий” Булган аймгийн түүхийн сонсдог номыг бүтээж, өнөөдөр сонсогчдын гар дээр очиход бэлэн боллоо.


“Анхдагчдын өлгий” Булган аймгийн түүхийн сонсдог номыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар аймгийн ЗДТГ-ын хамт олон, “Монголчуудын сонсох ном” ТББ-ын тэргүүн багш Т.Элдэв-Очир, Түүхийн ухааны доктор Н.Батболд, зохиолч, уран уншигч, зураач зэрэг уран бүтээлчдээс гадна аймгийн ЕБС-ийн удирдлагууд, түүхийн багш нар гар бие оролцон бүтээж, өнөөдөр албан ёсоор номын нээлтээ хийлээ.


Булган аймгийн “Анхдагчдын өлгий” түүхийн сонсдог ном нь 4 бүлэг 80 хэсгээс бүрдэж, аймгийн үүсэл хөгжил, анхдагч алдартнууд, сумд болон аймгийн брэнд бүтээгдэхүүнийг багтаажээ.


Орчин цагт ном уншихаас илүү сонсохыг илүүд үзэж байгаа нийгмийн хэрэгцээнд зориулан ийнхүү үүх түүхээ сонсдог хувилбараар бүтээсэн нь хүн бүрд төдийгүй хойч үедээ оюуны их хөрөнгө оруулалт, нутаг усаараа бахархах бахархлыг улам бүр бадраасан ажил боллоо.

 






Холбоотой мэдээ