ХОВД: 57 мянга гаруй сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-11 09:58:35

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Ховд аймагт одоогийн байдлаар 2.6 хувьтай үргэлжилж байна. 

  

Ховд аймгийн тухайд 57512 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа юм.  Үүнээс 516 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ.

Одоогоор тус аймгийн шат шатны сонгуулийн хороо, хэсгийн хороонд 1100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. 

Ховд аймагт дөрвөн намын төлөөлөл, бие даагч гээд 856 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.   


Сонгуулийн санал хураалт одоогоор хэвийн үргэлжилж байна.  




 


Холбоотой мэдээ