СҮХБААТАР: Саналын ирц 70 хувьд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-11 19:21:59

Баруун-Урт, 2024 аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын ирц Сүхбаатар аймагт 19:00 цагийн байдлаар 29378 сонгогч саналаа өгч 70 хувьд хүрчээ.


Мөн бүх сум 60 ба түүнээс дээш хувийн ирцтэй үргэлжилж байна. Харин Халзан сумын нийт сонгогчийн 1009 нь буюу 86,8 хувь нь саналаа өгчээ. Түүний араас Уулбаян, Асгат, Сүхбаатар сум ирцээрээ тэргүүлж байна.


Аймгийн хэмжээнд 65 хэсгийн хороонд 40,8 мянган сонгогч саналаа өгнө. Саналаа өгсөн сонгогчдоос 60-70 насныхан хамгийн идэвхтэй байгаа бол 20-24 насны сонгогчдын ирц хамгийн бага буюу 40 хувьтай үргэлжилж байна. Санал хураалт дуусахад цаг хүрэхгүй хугацаа үлдсэн. Тиймээс залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Холбоотой мэдээ