ЗАВХАН: 33005 сонгогч саналаа өгч, санал хураалт дууслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны аравдугаар сарын 11
/МОНЦАМЭ/. Завхан аймагт сонгуулийн санал хураалт 71.8 хувьтай
өндөрлөлөө.
Аймгийн хэмжээнд нийт 47188 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэлтэй. Үүнээс 33005 сонгогч саналаа өгчээ.
Завхан аймаг 35 мандаттай бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас 35, Ардчилсан намаас 35, ХҮН намаас 2, бие даан 3 нэр дэвшигч өрсөлдлөө.
Аймгийн хэмжээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 887 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд үүнээс Монгол ардын нам болон Ардчилсан намаас 879, бие даан 8 нэр дэвшигч өрсөлдлөө.
Санал авах ажиллагаа дууссаны дараа нийт хэсгийн хороодод санал
тоолох ажлыг хийж байна. 50 хувьд хяналтын тооллогыг нээлттэй зохион байгуулна. Ингэхдээ нам, эвсэл,
нэр дэвшигчийн ажиглагчид, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан, хяналтын
камерт тасралтгүй буулгаж, тооллогыг зохион байгуулна.
Хуульд заасны дагуу сумдын хороонд 146 төрийн албан
хаагч, 115
хэсгийн хороонд 893 төрийн
албан хаагч томилогдон ажилласан байна гэж Завхан аймгийн Сонгуулийн
хорооноос мэдээлэв.