ДУНДГОВЬ: 19505 сонгогч саналаа өгч, ирц 66.2 хувьтай өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-11 20:35:17
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Дундговь аймагт 7.00-20.00 цаг хүртэл хэвийн явагдаж дууслаа.


Тус аймгийн хэмжээнд 30434 сонгогч санал өгөхөөс 19505 сонгогч саналаа өгч, ирц 66.2 хувьтай байлаа.


Аймгийн хэмжээнд ИТХ-ын 25 мандатын төлөө Ардчилсан намын 25, Монгол ардын намын 25, харин 15 сумын ИТХ-ын 291 мандатын төлөө Ардчилсан намаас 291, Монгол ардын намаас 291, бие дааж 13, нийт 595 хүн нэрээ дэвшүүлж өрсөлджээ. 

Холбоотой мэдээ