ӨВӨРХАНГАЙ: Нийт сонгогчийн 59.7 хувь нь саналаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-11 20:55:35

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 74920 сонгогч саналаа өгөхөөс 20:00 цагийн урьдчилсан дүнгээр 43604 сонгогч саналаа өгч 59.7 хувьтай байна. 


Ээлжит сонгуульд 19563 эрэгтэй, 24041 эмэгтэй сонгогч санал өгчээ.


Насаар нь авч үзвэл;

18-19 насныхны 34.8 хувь 

20-24 насныхны 29.7 хувь

25-29 насныхны 40.7 хувь

30-34 насныхны 54.4 хувь

35-39 насныхны 62.4 хувь

40-44 насныхны 67.0 хувь

45-49 насныхны 70.6 хувь

50-54 насныхны 72.6 хувь

55-59 насныхны 74.7 хувь

60-64 насныхны 76.2 хувь

65-69 насныхны 80.2 хувь 

70 дээш насныхны 77.6 хувь нь тус тус саналаа өгсөн байна.


Хамгийн өндөр ирцтэй сум нь Төгрөг 75.3 хувь, Баруунбаян-Улаан 72.8 хувь, Хайрхандулаан 72.6 хувьтай байна.


Хамгийн бага ирцтэй сум нь Арвайхээр 51.6, Хужирт 55.2 хувь, Уянга 57.3 хувьтай байна.

Холбоотой мэдээ