“Намрын хит-2016”-д нийтийн дууны шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-17 15:31:14

“Намрын хит 2016” нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн тоглолт энэ сарын 21-нд Монгол Бөхийн өргөөнд эгшиглэнэ.

Тоглолтод МУГЖ С.Батсүх, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, С.Ганзориг, Л.Болдбаатар, СТА Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг, Э.Төрмандах, П.Жимсээ, А.Хосбаяр, Н.Мөнгөншагай, Я.Гэрэлчулуун, Б.Оюунбат, P.Бадралмаа, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Б.Болд, Э.Чулуунчимэг нарын 20 гаруй дуучин ая дууны дээжээ өргөн барих юм. 

Тасалбарыг 1900-1905 үнэгүй хүргэхээс гадна Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж байна.

Мөн тус тоглолтыг Монгол орны өнцөг булан бүрт суугаа үзэгч, сонсогчид Юнивишний Unilive 88 сувгаар хүлээн авах боломжтой. 

Ж.Болор

Холбоотой мэдээ