Үндэстнүүдийн лиг: Унгар, Нидерландын шигшээ багууд тэнцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБУДАПЕШТ, 2024 оны аравдугаар сарын 12 /TASS/. Унгар, Нидерландын хөл бөмбөгийн шигшээ багууд Үндэстнүүдийн лигийн хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод 1:1-ээр тэнцлээ. Тоглолт Будапешт хотод болжээ.
Унгарын шигшээ багийн гоолыг Роланд Шаллаи тоглолтын 32 дахь минутад оруулсан бол Нидерландын багийн баруун жигүүрийн хамгаалагч Дензел Дюмфрис (83) тооны харьцааг тэнцүүлжээ. Тоглолтын 79 дэх минутад Нидерландын хамгаалагч Виржил ван Дейк хоёр шар хуудсаар торгуулж, талбайгаас хөөгдсөн байна.
А лигийн 3-р хэсгийн өөр нэг тоглолтод Германы шигшээ баг Босни-Херцеговины багийг 2:1-ээр хожлоо. Германчууд 3-р хэсгийн чансааг (7 оноо) тэргүүлж байгаа бол Нидерланд (5), Унгар (2), Босни-Херцеговин (1) улсуудын багууд удаалж байна. Дараагийн тойрогт Нидерландын шигшээ баг Германы багтай, Унгарын шигшээ Боснийн багтай зочлон тоглоно. Тоглолтууд 10 дугаар сарын 14-нд болно.
В лигийн 1-р хэсэгт Украины баг Гүржийн багийг 1:0, Чехийн баг Албанийг шигшээг 2:0-ээр хожжээ. Хүснэгтийг Гүржийн баг тэргүүлж (6 оноо) байгаа бол Чехийн баг (6) хоёрдугаарт, Албани (3) Украин (3) улсуудын багууд гуравдугаарт бичигдэж байна. 4-р хэсэгт Туркийн баг Монтенегрогийн багийг (1:0) хожиж, Исланд, Уэльсийн багуудын тоглолт тэнцээгээр (2:2) дуусжээ. Чансааны эхний байрыг Туркийн баг (7 оноо), удаах байруудыг Уэльс (5), Исланд (4), Монтенегро (0) багууд эзэлж байна.