Монголын самбочид ДАШТ-ээс 14 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Киприйн Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучууд болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 33 орны 577 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс Монголын залуу самбочид 14 медаль хүртжээ.
Тодруулбал, сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд Н.Эрдэнэбулган, 47 кг-д Э.Анужин, 65 кг-д Э.Анударь, хөвгүүдийн 46 кг-д Б.Сайннямбуу, 53 кг-д М.Баяржавхлан, 64 кг-д Ч.Тэмүүлэн, 79 кг-д Э.Энхзориг, Н.Сумъяабазар нар хүрэл медалиар медалиар энгэрээ мялаасан байна.
Харин өсвөрийн +80 кг-д М.Хонгорзул мөнгө, -80 кг-д Ц.Чинболор, хөвгүүдийн -80 кг-д Д.Нарантулга нар хүрэл медаль хүртлээ.
Тэгвэл залуучуудын ангилалд 65 кг-д Д.Номин, 72 кг-д Л.Энх-Амар, -80 кг-д
О.Болор-Эрдэнэ нар хүрэл медалийн
тавцанд зогсов.