СЭЛЭНГЭ: Албаа хаагаад ирж байгаа дайчдаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад
халагдан ирж буй залуусаа угтан авлаа.
Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумаас 2023 оны 2 дугаар ээлжийн Цэргийн албанд Хил хамгаалах
болон Зэвсэгт хүчний анги байгууллагад татагдсан залуусаа угтан авах, мөн
ХЦ-ийн 0101-р ангид албаа сайн хаагаад халагдаж буй дайчдыг үдэн гаргах үйл
ажиллагаа өнөөдөр өглөө боллоо.
Энэхүү үйл
ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын
газар, ар гэрийн төлөөлөл оролцлоо.