НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо.
Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй, 2006 онд Ерөнхий боловсролын 73 дугаар дунд
сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам
Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгсөн, 2015-2017 онд Австрали улсын
Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага
хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Түүний ажлын туршлагаас дурдвал,
2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч,
засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер
2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн техникийн зөвлөх
багийн менежер
2021 оноос одоог хүртэл
“Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл
хариуцсан захирал
2022 оноос одоог хүртэл
“Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байв.
Тэрбээр өнөөдрөөс НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн
асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.