ОРХОН: Дөрвөн төсөлд 674 сая төгрөгийн зээл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд Орхон аймагт нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу аж ахуйн нэгж байгууллагуудаас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн найман төсөл ирснээс шаардлага хангасан дөрвөн төсөлд 674 сая төгрөгийн зээл олгожээ.
Мөн орон нутгийн төсвөөс 400 сая, ЖДҮХС-гаас
400 сая нийт 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор
шийдвэрлэж, 11
аж ахуйн нэгжийн төсөл шалгарч дараагийн хяналт, үнэлгээг нь хийж байна.