ДАРХАН-УУЛ: Аймгийн засаг даргад Б.Азжаргал, С.Насанбат нар нэр дэвшиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан үргэлжилж байна.
Одоо аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа болж байгаа бөгөөд МАН-аас 2020-2024 онд засаг даргаар ажилласан Болдбаатарын Азжаргалыг нэр дэвшүүлж улираан сонгохоор илгээсэн бол төлөөлөгч Д.Түмэн-Өлзий 2020-2024 онд ИТХ-ын даргаар ажилласан Сундуйжавын Насанбатын нэрийг дэвшүүллээ.
Харин АН-ын бүлэг завсарлага авсан ч засаг дарга нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэв.
Ташрамд, 2016 онд МАН-ын бүлгээс С.Насанбатыг засаг даргад нэр дэвшүүлж, Б.Азжаргал танхимаас нэр дэвшиж 17:16 харьцаатай С.Насанбат аймгийн засаг даргаар сонгогдож байсан.
Харин
энэ удаа МАН бүлэг
Б.Азжаргалыг нэр дэвшүүлсэн бол танхимаас С.Насанбатыг нэр дэвшүүллээ.