НОБГ-ын бие бүрэлдэхүүн 97 иргэнийг галын аюулаас аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-17 18:22:32

НОБГ-ынхан өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 15-16-нд 97 иргэнийг галын аюулаас аварчээ.

Тус өдрүүдэд гал түймрийн  16 дуудлага ирсэн байна. Тухайлбал, энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан 28 настай эмэгтэй, 2-4 насны хүүхдүүдэд анхны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн  эмчид  хүлээлгэн өгсөн байна. Мөн энэ сарын 16-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны 1 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн салааны бүрэлдэхүүн ажиллажээ. Аврах анги тус байрны нэг давхарт эд зүйлс шатаж байсныг унтрааж, 85 иргэнийг угаартахаас сэргийлэн  аюулгүй газарт байрлуулж, утаанд хордсон 2 том хүн 6 хүүхдийг гаргаж амийг нь аварсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ