ГССҮТ-ийн спортын гэмтлийн эмч нар шинэ технологи нэвтрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийнхан Монголд анх удаа шагайн гадна xажуугийн xолбоосыг дурангийн мэс заслын аргаар сэргээж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлжээ.
Тус бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр ГССҮТ-ийн зөвлөх эмч Т.Мөнxсайxан, Спортын гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч С.Батсүx болон их эмч Б.Эрдэнэболд, О.Амгаланxүү, Са.Золжаргал нараас гадна мэдээгүйжүүлгийн эмчээр Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Алтай, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.
Спортын гэмтлийн мэс заслын тасагт мөр, өвдөгний дурангийн мэс заслаас гадна спортын шалтгаант олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээ, сэргээн засах эмчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм.