ТӨВ: "Шилмэл мал-2024" үзэсгэлэн худалдаанд Баянцагааны илүү нугаламт хониор оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-22 10:59:45

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. "Шилмэл мал-2024" үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн Баянцагаан сум илүү нугаламт хониор оролцож гутгаар байр эзэллээ. Үзэсгэлэнг төвийн бүсийн “Алтан намар” фестивалийн хүрээнд 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулсан юм. 


Үзэсгэлэн худалдаанд Баянцагаан сумын Өлзийт 1-р багийн аймгийн залуу малчин Алтангэрэлийн Хатанбаатарын малчдын цөм сүргээс дөрвөн хуц, хоёр эм хоньтой оролцож, хар халзан хуц шагналт байр эзэллээ. Энэ нь улсын хэмжээний шалгаруулалтаас 8 жилийн дараа шагналт байр эзэлж байна. 



Баянцагаан хонины тухайд, бие томтой амьдын жин ихтэй. Баянцагааны хонийг Богд хаант Монгол Улсын үед ардын селекцийн аргаар өсгөж үржүүлж эхэлсэн юм. Тус сум эрт дээр үеэс улсын их хаад ноёдын идээ шүүсийг илүү нугаламтбиерхэг том хониор бэлтгэж ирсэн. Баянцагаан хонь галбирын хувьд урт, нурууны нугалам, сүвээний хавирга, хув нуруу зэрэг нь илүү байдгаараа халх хониноос махны гарцаараа 2-5 кг-аар давуу байдаг.


Илүү нуруу нугаламын хувьсамжтай “Баянцагаан хонь” 1985 онд ангилагдаж, 1988 онд улсын үржлийн ферм болж хөгжсөнөөс хойш гойд ашиг шимт малын улсын үзэсгэлэн худалдаанд оролцож эхэлсэн юм.

 

Холбоотой мэдээ