ОРХОН: Аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбатыг улираан сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-23 10:47:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар орон нутгийн сонгуульд хамгийн өндөр санал авсан 41 нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр бүртгэж баталгаажууллаа. МАН-аас 21, АН-аас 20 төлөөлөгч ирэх дөрвөн жил аймаг, орон нутгийн бодлого, шийдвэрийн төлөө мэтгэлцэнэ.


Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбат, аймгийн Засаг даргаар Д.Зоригтбаяр нарыг МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж Д.Мөнхбат олонхын саналаар ИТХ-ын даргаар сонгогдлоо. Д.Мөнхбат өнгөрсөн дөрвөн жилд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.


Засаг даргад нэр дэвшсэн Д.Зоригтбаярыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж захирамж гарсны дараа баталгаажна.

Д.Зоригтбаяр нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар сүүлийн найман жил ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ