Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд А.Амартүвшин “Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын
харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэ хүрээнд хамтран
хэрэгжүүлж буй “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих
зорилгоор амьжиргааг нэмэх” төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.
Агаарын бохирдол
хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө их учраас Монголд сэргээгдэх эрчим хүчний шинэ
загварт шилжих хэрэгцээ байгаа юм. Тус төсөл хоёр үе шаттай хэрэгжсэнээр гэр
хорооллын 50 өрхөд цахилгаан халаагуур, халаалтын зориулалттай нарны зайн
хавтан худалдан авч
суурилуулахыг дэмжиж, эмзэг
бүлгийн айл өрхүүд дотоод орчны агаарын бохирдолгүй, эрүүл амьдрах нөхцөлийг
бүрдүүлнэ.
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэх” төслөөр Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах юм. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска уг төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.