БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-28 12:06:36

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болно.

Анхдугаар хуралдаанаар:

 - Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл сонсох;

 - Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай;

 - Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай;

 - Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг батлах тухай;

 - Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.

 - Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, Зөвлөлийн гишүүдийг сонгож батлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцэнэ.

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг өнөөдөр 09.00 цагт эхлүүлэхээр зарласан. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд хурлын танхимд орж ирээгүй тул хараахан орж ирээгүй тул хуралдаан хараахан эхлээгүй байна.

Холбоотой мэдээ