ОРХОН: Төрийн өмчийн 17 сургуульд сэтгэл зүйч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 гаруй сургуулийн 17-д нь мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж байна. 2021 оноос эхлүүлсэн уг ажлын үр дүнд сурагчид өөрт тулгамдаж байгаа асуудлаа сургуулийнхаа сэтгэл зүйчид хэлж зөвлөгөө, мэдээлэл авахын зэрэгцээ зарим эрсдэлээс өөрийгөө болон үе тэнгийн найзуудаа хамгаалж чадаж байгааг сургуулийн захирал, удирдлагууд хэлж байна.
Сургуулийн сэтгэл зүйч нь сурагчидтай найрсаг
харилцаж, шилжилтийн насанд нь үүсэж буй бие, физиологи, сэтгэлзүйн өөрчлөлтийг
хэвийн даван туулахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Мөн эцэг,
эхчүүдэд хүүхэд төлөвшлийн талаар сургалт мэдээлэл өгдөг байна.
Өнгөрсөн онд л гэхэд, 10 мянга гаруй сурагчид ганцаарчилсан
болон бүлгийн сургалтыг сургуулийн сэтгэл зүйчид оржээ. Мөн эрсдэлт нөхцөлд
байгаа 11 сурагчийг илрүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна.
Энэ хичээлийн жилд 2 болон 7 дугаар сургуульд олон
улсын байгууллагын дэмжлэгээр сэтгэл зүйчийн өрөөг тохижуулах юм.