ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ спортын 14 төрлөөр спартикад зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт ажилтныхаа дунд спортын 44 дүгээр спартикадыг зохион байгууллаа. Үүнд, шатар, усан сэлэлт, корнохолл, гар бөмбөг зэрэг спортын 14 төрөлд 370 багц медалийн төлөө тамирчид өрсөлдсөн юм.
Шатрын тэмцээнд 18 багийн 36
тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан
төрөлд Засвар, механикийн заводын тамирчин Ж.Мөнхболд, эмэгтэй ганцаарчилсан
төрөлд Орос 19-р цэцэрлэгийн тамирчин Б.Даваасүрэн нар түрүүллээ.
Удаах байрт эрэгтэй
ангилалд Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Оюунболд , Ерөнхий захиргааны тамирчин
Г.Отгонпүрэв нар шалгарсан бол эмэгтэй ангиллын 2, 3-р байрыг Баяжуулах
үйлдвэрийн тамирчин Б.Алтанцэцэг, Цахилгаан цехийн тамирчин М.Мөнхцэцэг нар
эзэллээ. Шатрын тэмцээнд багийн дүнгээр Баяжуулах үйлдвэрийн баг тэргүүлсэн
байна.