СҮХБААТАР: Ганга нуурын ганганаан...
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ганга нуураа бүрхэх хун шувуудын ганганаан үргэлжилсээр байна.
Жил бүрийн энэ мөчид дулаан орныг зорих замдаа Ганга, Зэгт, Дуут нууранд буудалладаг хун шувуудын энэ гайхамшгийг үзэхээр газар газраас зорих олны хөлийн цуваа тасраагүй байна. 5000 гаруй хун нууруудад байхын зэрэгцээ бусад төрлийн усны
шувууд ч бий.

















