ТӨВ: Аймгийн ИТХ-ын бүрэлдэхүүнд дахин сонгогдсон 21 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-30 09:34:37

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд анх удаа сонгогдож байгаа 20, дахин сонгогдсон 21 хүн байна.


Үүнээс төлөөлөгч Д.Мөнхбаатар 5 удаа, Ц.Жамбалсүрэн, Б.Батбаатар, Д.Баярбат нар 4 удаа сонгогдоод байгаа юм.


2024-2028 оны аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн залуу нь 32 настай, хамгийн ахмад нь 60 настай төлөөлөгч байна. Төлөөлөгчдийн дундаж нас 46 байгаа ба нийт төлөөлөгчийн 8 буюу 19,5 хувь нь эмэгтэйчүүд байна.


Боловсролын түвшнээр 41 төлөөлөгч бүгд дээд боловсролтой, үүнээс 18 нь магистр зэрэгтэй. Мэргэжлийн байдлаараа эрх зүйч 10, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй 10, багш 7, инженер 4, эмч 2 болон сэтгүүлч, геологич, найруулагч, агрономич, банк санхүү, менежмент, агротехникч мэргэжилтэй хүмүүс энэ удаагийн хурлын бүрэлдэхүүнд багтаж байна.

Холбоотой мэдээ