ДОРНОГОВЬ. Соёлын бүтээлч сарын нээлтийг уран бүтээлчдийн шинэ үзэсгэлэнгээр эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-01 11:37:18

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 11 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөө гаргажээ.


Энэ сарын эхний долоо хоногт музейн үзэсгэлэнгийн танхимд “Урланд ирсэн намар” уран бүтээлчдийн шинэ бүтээлийн үзэсгэлэн, хоёр дахь долоо хоногт соёлын өвийн хадгалалт хамгаалалт сэдвээр  “Монгол гэр”, “Би зураач” боловсролын хөтөлбөр, гуравдугаар долоо хоногт соёлын үйлдвэрлэл сэдвээр “Үзмэр үзүүллэг, дэглэлтийг шинэчлэх”, дөрөвдүгээр долоо хоногт “Дорноговь судлал” эрдэм шинжилгээний хурал, зохион байгуулж “Дорноговийн өв соёл” сэтгүүлийг эрхлэн гаргахаар төлөвлөжээ.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Соёлын бүтээлч сар" аяны нээлтийг 11 дүгээр сарын 1-нд Дорноговь аймгийн уран бүтээлчдийн үзэсгэлэнгээр зохион байгуулах юм.

Үүнээс гадна иргэд олон нийт, хүүхэд багачуудыг музейн үйл ажиллагаагтай танилцах, музейд буй өв соёлыг танин мэдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ