Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал Берлиний филармонийн их танхимд тоглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ҮУИТ-ын Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Берлиний Филармонийн Их танхимд энэ сарын 29-нд тоглолоо.
Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед энэ сарын 27-нд эхлүүлсэн
тус тоглолтоо цааш үргэлжлүүлэн Гөрлиц хотын Герхард Хауптман театрт энэ сарын
31-нд тоглох юм.
Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр болох 2440 хүний суудалтай Берлиний Филармонийн Их танхим нь дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн өндөр босготой, нэр хүндтэй тайзны нэг бөгөөд Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал эгшиглэсэн түүхэн ач холбогдолтой тоглолт болж байна.