ДОРНОГОВЬ: “Урланд ирсэн намар-2” уран бүтээлийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-01 15:47:54

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд “Урланд ирсэн намар-2” нэртэй зураач уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэнг өнөөдөр олны хүртээл болголоо.


Эл бүтээлийн үзэсгэлэнд нутгийн ахмад зураач Л.Халзан, зураач Г.Мөнхзаяа нарын усан будгийн ажлууд,  Ц.Адьяасүрэнгийн тосон будаг, Ц.Алтанзулын харандаан хар зураг, Э.Батхуяг, Э.Амартүвшингийн акрилга зэрэг олон төрлөөр байгаль, ан амьтан,  хүний амьдрал,  аж байдлыг харуулсан бүтээлүүдийг дэлгэжээ.


Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь багш, шавь, шавийн шавь гээд уран бүтээлчдийн залгамж халаа дуусашгүй байдгийг харуулсан байна. Учир нь зураач Л.Халзан усан будаг, тосон будгийн төрлөөр олон жил бүтээл туурвисан бөгөөд эдүгээ түүний шавь, шавийнх нь шавь нь мөн л багштайгаа хамт дээрх үзэсгэлэнд оролцож байгаа юм.




Харин өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 1-нд Монголын зохиолчдын "Хурмаст тэнгэр" төвийн яруу найрагчид, Монголын Урчуудын эвлэлийн Дорноговь дахь салбарын зураач урчуудтай хамтран “Урланд ирсэн намар-1” үзэсгэлэнг зураач, яруу найрагчдын шинэ бүтээлээр олон нийтэд дэлгэн үзүүлж байсан юм. 

Холбоотой мэдээ