2024 оны сүүлчийн “Их дуулга”-д Монголоос 20 жүдоч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 онд зохион байгуулахаар төлөвлөсөн “Их дуулга” ангиллын цуврал Токиогийн тэмцээнээр хаалтаа хийх гэж байна.
Өөрөөр хэлбэл, ирэх сарын 7-нд Японы Токио хотод болох эл тэмцээнээр 2024 оны жүдогийн олон улсын цуврал тэмцээн дуусаж байгаа юм. “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэдэг тус тэмцээнд одоогоор 32 орны 130 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ.
Тэгвэл манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 11 тамирчин барилдахаар мэдүүлгээ илгээсэн байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Шинэбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, О.Оюунчимэг, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 гк-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглох юм.
Дашрамд сонирхуулахад,
хэдхэн хоногийн өмнө Японы “Кодокан кап” тэмцээн болсон бөгөөд үүний дараа тус улсаас
Токиогийн “Их дуулга”-д зодоглох 56 бөхийн нэрийг албан ёсоор зарласан юм.