ДОРНОГОВЬ: Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-07 12:33:29

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс Сайншанд сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхан, дунд, ахисан шатны монгол бичгийн сургалт зохион байгууллаа.


Дээрх сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулжээ.


Ташрамд, иргэдийн болон төрийн алба хаагчдын монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төвөөс тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны 10-11 дүгээр сард Хүнс хөдөө аж ахуйн газар, 11 дүгээр цэцэрлэг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газрын алба хаагчид сургалтад хамрагджээ.


Цаашид Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, 2025 оноос төрийн албан хэргийг кириллээс гадна монгол бичгээр явуулах бэлтгэл ажлыг хангаж, сургалтыг цаашид үе шаттай явуулахаар төлөвлөж байгаа аж.



Холбоотой мэдээ