“Улаанбаатар Энержи” багийнхан “Мастерс”-ын цувралаа үргэлжлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Мастерс”-ын цуврал тэмцээн Саудын Арабын Неом хотод үргэлжилнэ.
Дэлхийн чансааны шилдэг 16 баг эрхээ авч өрсөлддөг энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Энержи” оролцож байгаа билээ. Тэд өнөөдрийн хүртэл гурван тэмцээнд оролцохдоо хамгийн өндөр амжилтаа өнгөрсөн амралтын өдөр Филиппиний Манамад гаргасан байдаг. Манамагийн “Мастерс”-т манай залуус гуравдугаар байр эзэлсэн юм.
Тэгвэл өнөөдөр Неомын талбайд хийх тоглолтын “А” хэсэгт дэлхийн шилдгүүд болох Сербийн “Үб Хуйшан”, “Лиман” багтай таарлаа. Хэсгийн эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 19:05 цагт “Үб Хуйшан”-тай хийнэ. Тэгвэл хэсгийн сүүлийн тоглолтдоо 23:05 цагаас “Лиман”-тай тоглох хуваарьтай байна.
Тэд уг цувралын дараа энэ сарын 16-нд Хятадын Шенженд эхлэх
“Мастерс”-т өрсөлдөнө.