ОРХОН: Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын хэлтэс
албадын удирдлага, мэргэжилтнүүд болон 28 байгууллагын
60 гаруй албан хаагч оролцов.
Хэлэлцүүлэгт эрэгтэй, эмэгтэй хүний дандаж наслалтын зөрүүг багасгах
талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрэгжүүлэх
гарц, шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн
хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийж хэлэлцүүлэгт
оролцогсдоос санал авсан юм.