Австралид тусгай комиссар боолчлолтой тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-11-11 12:28:29

СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /TASS/. Австралийн Засгийн газар боолчлолтой тэмцэх тусгай комиссарын албан тушаалыг түүхэндээ анх удаа бий болгож, уг албан тушаалд олон улсын хүний эрхийн “Walk Free” байгууллагын тэргүүн Крис Эвансыг томиллоо.  Энэ тухай тус улсын ерөнхий прокурор Марк Дрейфус мэдэгджээ. 


Ерөнхий прокурорын хэвлэлийн албанаас мэдэгдсэнээр, Австралийн боолчлолтой тэмцэх асуудал эрхэлсэн анхны комиссар ирэх сарын 2-ны өдрөөс үүрэгт ажилдаа орох бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа таван жил байх ажээ. 


“Орчин үеийн боолчлол нь хүний наймаа, албадан гэрлэлтийн цаадах хөдөлмөрийн мөлжлөг, өрийн барьцаа, төлөөс болгох зэргээр олон янзаар илэрч байна. Боолчлолтой тэмцэх комиссар нь эдгээр үзэгдлээс сэргийлэх, боолчлолын хохирогчдод дэмжлэг үзүүлэх засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлж, зохицуулах болно" гэж М.Дрейфус мэдэгдсэн байна. 


Шинэ комиссар болон түүний ажлын албаны үйл ажиллагааг хангах зорилгоор 8 сая австрали доллар буюу 5.3 сая ам.доллар хуваарилсныг тэрбээр мөн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ