ТӨВ: Өвөлжилтийн бэлтгэл 87.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-11 17:30:49

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 87.4 хувьтай байна.


Төв аймаг нийт 4.9 сая толгой малтай бөгөөд 2024-2025 онд хонин толгойд шилжүүлснээр 7.6 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 50 хувьтай байна.


Аймгийн хэмжээнд жил бүр 135.6-162.2 мянган тн өвс, ногоон тэжээлийг мал сүрэгт хэрэглэх хэрэгцээ шаардлагатай байдаг. Энэ жил 39429 га талбайд таримал тэжээлийг тариалж, 140.1 мянган тн ногоон тэжээл хураан авсан бөгөөд ингэснээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой байна.


Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг сүүлийн 2 жил өөрийн аймгийн хадланч, тариаланчдаас худалдан авч бүрдүүлдэг болсон ба энэ жил 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс 2630 боодол өвс, 4000 тн ногоон тэжээлийг өөрийн аймгийн хадланч, тариаланчдаас бүрдүүлсэн байна.


Мөн үйлдвэрийн тэжээлийг гэрээний дагуу үндэсний үйлдвэрийн зориулалтын агуулахад нөөцөлж, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 100 хувь хангажээ.


Аймгийн төвийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийн хөөрөгдлөөс хамгаалж, орон нутгийн мах боловсруулах үйлдвэртэй хамтран жилд 15-25 тонн мах нөөц бэлтгэн нийлүүлэх ажлыг хэвшүүлсэн.


"Эрдэнэ хүнс" ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэртэй 2024-2025 онд хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 15 тонн хонины мах бэлтгэн, нийлүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 

 

Холбоотой мэдээ