Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-19 07:23:42
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмээнд бүртгэлтэй ажилгүй иргэд өнгөрсөн оны 9 сарын байдлаар 1142 байсан бол 2016 оны 9 сарны байдлаар 610 болж буурсан байна. Мөн ажилгүй иргэдийн 364 буюу 59,67 хувь нь 15-34 насны залуучууд эзэлж байна.

Тэгвэл бүртгэлтэй ажилгүй иргэдийн сүүлийн таван жилийн 9 сарын дундажтай харьцуулбал хамгийн ихдээ 1292 хүн бүртгэгдсэн бол хамгийн багадаа 610 хүн бүртгэгдсэн нь бүртгэлтэй ажилгүй иргэд 51 хувиар буурчээ.

Тэгвэл ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 13.5 мянга буюу 1.2 хувиар буурчээ. Харин ажилгүй иргэд 34.6 мянга буюу 35.6 хувиар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 99.0 мянга буюу 13.5 хувиар тус тус өссөн байна. Мөн 15 түүнээс дээш нийт хүн амын 834.3 мянга буюу 39.8 хувийг эдийн засгийн идэвхгүй хүн ам эзэлж байна. Тэдний 41.0 хувь нь эрэгтэйчүүд, 59.0 хувь нь эмэгтэйчүүд байна.

Мөн эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 259.6 мянга буюу 31.1 хувь нь суралцагчид, 252.7 мянган буюу 30.3 хувь нь тэтгэвэрийнхэн болон өндөр настанууд эзэлж байна. Харин 94.7 мянга буюу 11.3 хувь нь хүүхэд асарсан, 69.0 мянга буюу 8.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 60.7 мянга буюу 7.3 хувь нь гэрийн ажилтай иргэд байна.

Сонирхуулахад 2016 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.9 мянга байгаагийн 82.4 мянга буюу 62.5 хувь нь эрэгтэйчүүд, 49.5 мянга буюу 37.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн ажиллах хүчний оролцооны түвшин 2016 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд 60.2 хувь байгаа бол хотод 54.5 хувь, хөдөөд 72.1 хувь байна.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ