СЭЛЭНГЭ: Энэ онд 7 сая гаруй ширхэг мод тарьжээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-11-14 11:55:29

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 2024 онд нийтдээ 7.182.500 ширхэг модыг ойжуулалт, ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайд тариад байна.

 

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оноос хойш Сэлэнгэ аймгийн ойн мэргэжлийн байгууллагууд, ААН, иргэд идэвхтэй оролцож, нийт 16 сая мод тарьжээ.

 

Тодруулбал 2024 онд Алтанбулаг, Ерөө, Хушаат зэрэг сумдад нийт 2665 га талбайд 6.662.500 /зургаан сая гаруй/ ширхэг шилмүүст модны тарьцаар ойжуулалтын ажлыг хийжээ.

 

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын ойн зурвасыг байгуулахдаа Алтанбулаг сумын нутаг дахь 2 элсний орчимд 50 га талбайд 500.000 ш навчит тарьсан байна.

 

Түүнчлэн бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу хавар, намар нийтийн эзэмшлийн талбайд  20 гаруй мянган ширхэг мод тарьжээ.

 

 

Мөн намрын мод тарих өдрөөр Сүхбаатар сумын “Бор гүвээ” 5 дугаар багт байрлах “Ногоон төгөл”-д байгууллагууд мод тарьж, өмнөх жилүүдэд тарьсан модоо усалж, арчилж байна.

 

Тарьсан бүр мод 90-ээс дээш хувийн ургалттай байна.

Холбоотой мэдээ