Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. 2024 оны арваннэгдүгээр сарын 18-24-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 18-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 18-ны 10:00 цагт: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс "Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу: Түүх,Соёл" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
11 дүгээр сарын 18-ны 10:00-17:00 цагт: ХЗДХЯ,
Герман-Европын эрх зүйн төв хамтран “Монголын эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шат”
онол, практикийн хэлэлцүүлгийг “Новотел” зочид буудлын 4 давхрын хурлын танхимд
зохион байгуулна.
11-р сарын 18-ны 11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос X сарын статистик үзүүлэлтийг танилцуулна.
11 дүгээр сарын 18-ны 11:00 цагт: ЭМЯ-ны сургалт мэдээллийн
Б танхимд Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх хэвлэлийн бага
хуралтай. Утас: 80148478
11 дүгээр сарын 18-нд 11:30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Халзан Бүрэгтэй дэх асуудал-Баримт тайлбар" сэдвээр “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл хийнэ. /99790206, 80190070/
11 дүгээр сарын 19-20-нд: УИХ
дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 19-нд: МҮХАҮТ,
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран Бизнесийн боломж уулзалт-семинарыг
зохион байгуулна.
11 дүгээр сарын 20-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан
Төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 20-нд: УИХ-аас Төрийн ордонд“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг зохион байгуулна.
11 дүгээр сарын 20-ны 15:00
цагт: Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-тай хамтран Олон улсын боловсролын
долоо хоногийг тохиолдуулан “American Corner Mongolia” төвд Оюутны визний
асуудлаар мэдээлэл хийх уулзалт болно.
11 дүгээр сарын 20-нд:
Сэтгүүлчдэд зориулсан кибер аюулгүй байдлын сургалт зохион байгуулна.
11 дүгээр сарын 20-21-нд:
Олон улсын худалдааны төвөөс “Брендинг ба Дижитал маркетинг” сэдэвт сургалт
зохион байгуулна.
11 дүгээр сарын 21-ны 18.00 цагт: Дорноговийн яруу найрагчдын шүлгээр амилсан шилдэг дууны “Дорнын говиос Монгол эхэлдэг” уран бүтээлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.
11 дүгээр сарын 21-22-нд: УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 24-27-нд:
Монголын Зүймэл даавуун урлалын төвөөс ХААН банкны “Event Room” танхимд “Wonderland Illumination: Stitch
into the Light!” үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр өвлийн гайхамшгийг
харуулсан 12 өрөөгөөр зочилж, дэлхийн хамгийн том өлзий хээтэй аравчийг дэлгэх
болно. Холбоо барих утас: 99099930
-“Соёлын бүтээлч сар” орон
даяар нэг сарын турш үргэлжилнэ.
-Монгол Улс-БНХАУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Үндэсний Түүхийн музейд гарна.
-Марко Пологийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл “Чингис хаан” Үндэсний музейд гарна.
Орон нутагт:
-Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн
чадавхжуулах сургалт энэ сарын 18-нд болно.
-Соёлын сарын хүрээнд Завхан
аймгийн Улиастай суманд энэ сарын 20-25-ний өдрүүдэд Баруун таван аймгийн
“Монгол бий биелгээний сургалт” болно,
-“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд Хэнтий аймгийн Чингис хотод эхэлж, гурван өдрийн турш үргэлжилнэ.
-Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс
аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн "Дөрвөн цагийн нүүдэл" хамтарсан тоглолт энэ сарын 22-нд Өлгий хотод болно.
-Монголын урчуудын эвлэлийн Завхан
дахь салбарын уран бүтээлчдийн “Өнгө аялгуу” хамтарсан үзэсгэлэн энэ сарын
23-30-нд гарна.
-Завхан аймгийн Улиастай суманд
энэ сарын 25-нд "Морин хуур" тоглолт болно. Завхан аймгийн морин
хуурчид дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулсан
шилдэг 20 бүтээлийг эгшиглүүлнэ.
-Дундговь аймагт "Монголын эмэгтэйчүүд-100 жил" эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-нд болно.