Сумын ИТХ-ын сонгууль амжилттай эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-19 12:38:21

Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Ховд аймагт орон нутгийн цагаар өглөөний 06 цагт эхэлж, аймгийн төвийн сонгуулийн 12 хэсгийн санал авах байранд аймгийн Сонгуулийн хорооны ажлын хэсэг, аймгийн удирдлагууд оролцож, нээлт хийлээ.

Сонгуулийн энэ өдөр Ховд аймагт тэнгэр бүрхэг үүлтэй хэдий  ч цаг агаар тогтуун байгаа нь сонгуулийн явцад ямар нэг хүндрэл үүсэхээргүй байна.

Ховд аймагт сонгуулийн насны 51672 сонгогч санал өгөх ба нийт 91 хэсгийн хороо ажиллаж, санал авах, тоолох  хар  машин хэвийн ажиллаж, сонгогчийн  санал өгөх явц хэвийн явагдаж байна.

Жаргалант сумын Цамбагарав баг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1216 дугаар санал авах байранд өглөөний 8-9 цагийн орчимд цөөн тооны ахмадууд саналаа өгч байгаа нь ажиглагдлаа.

Тус санал авах байранд  1847 сонгогч бүртгэгдэж, сонгуулийн хэсгийн ахлагчаар Цаст Алтай сургуулийн захирал Ц.Балдорж, Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан хоёр,МАН,АН-ын хоёр ажиглагч, зохион байгуулагч 7 хүн ажиллаж байв.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ