ДОРНОГОВЬ: Орон нутгийн хамгаалалтын хээрийн сургууль зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-20 16:22:40

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас орон нутгийн хамгаалалтын хээрийн сургуулийг Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид зохион байгууллаа.


Энэ сургалт нь Орон нутгийн хамгаалалтын тухай хууль 2018 онд батлагдсанаас хойш зохион байгуулж буй анхны сургалт юм. Хээрийн сургуульд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 100 цэргийн бэлтгэл үүрэгтэн болон шаардлагатай техникийг хамруулжээ.


Сургалтын нэгдүгээр шатыг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлалд, хоёр гуравдугаар шатны сургалтыг Сайншанд суманд тус тус зохион байгуулжээ. Хээрийн сургуульд оролцсон бүрэлдэхүүн хүн малын гоц халдварт өвчин үүссэн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрхэн шийдвэрлэхэд суралцаж, бодит байдал дээр дадлага хийсэн байна.





Холбоотой мэдээ